МИНИЙ АМЬДРАЛ, МИНИЙ БАХАРХАЛ

2003 оны 4 сар

Солонгын ороноос эрсэн сэтгэлийн илч

Монголчууд бид “Сайн энергитэй хүнээс бага насны хүүхэд бишүүрхдэггүй” гэж ярьдаг. Нѳхѳр маань анх манайд зочилж ирэхэд ах, эгчийн хүүхдүүд хэзээ язааны танилууд аятай түүнийг тойрч бүчээд чөлөөтэй ярьж хоолоо хувааж идсэн шигээ байхыг хараад би ханийхаа намайг гэсэн сэтгэлд нь итгэсэн юм. Анх найзаараа дамжуулж танилцсан нѳхѳрѳѳ дагаад ийнхүү Солонгос орныг зориж билээ. Гэрээсээ холдож алс хязгаар солонгын оронлуу зүглэж буй хүний дотор айдас хуралдахын хажуугаар бас шинэ найдвар ч мөн ургаж байсан юм.

Инчон олон улсын онгоцны буудалд намайг тоссон хадамууд “Бэр минь тавтай морил” гэсээр гарыг минь эелдэг зѳѳлнѳѳр атган халуун дулаанаар угтаж байсан үе одоо ч нүдэнд харагдах мэт.

Намайг жаахан байхад ээж маань ѳнгѳрч аав, ах, эгч нарын хамтаар ѳссѳн юм. Айлын отгон охин болоод ч тэрүү ээжийгээ бусдаас илүү их санадаг байлаа. Харин одоо бол айл гэрийн эзэгтэй, хоёр хүүгийн эх. Багадаа мэдэрсэн хагацал гуниг минь хоёр хүүгээ гэсэн эхийн халуун хайраар солигдон гэрэл гэгээ намайг гийгүүлэх мэт.

Том хүү минь одоо бага сургуулийн хоёрдугаар анги. Сахилгагүй гэж жигтэйхэн ч дүүгээ сайн харж ямар ч ажлыг хичээнгүй сайн хийнэ. Монгол хэлэнд солонгос хэлний зарим авианууд байдаггүй тул заримдаа цээж бичиг хийхэд андуурах тохиолдол их гарна. Анхандаа том хүү маань “ээжээ аялга чинь буруу байгаа болохоор л холиод байгаа юм” гээд бухимдавч хэсэг хугацааны дараа эргээд  “Ээжээ, энэ үгийг чинь ингээд л хэлчдэг байхгүй юу” гэсээр ээждээ хичээл заана.

Солонгосд амьдарч байх энэ хугацаанд  “Олон соёлт гэр бүлийн эмэгтэйчүүдийн холбоо” нэртэй интернет кафе нээсэн явдал бол миний хийсэн хамгийн зөв зүйл байсан гэж боддог.

Солонгосчууд ихэнхдээ “Гэрээсээ хол айлын бэр болж ирээд ойр дотно хамаатан садан гэх хүнгүй, найз нѳхѳд ч байхгүй ганцаардаад хэцүү байна уу?” гэсэн асуулт тавина. Ингэж асуух бүрд нь тийм бишээ л гэнэ. Мэдээж гадны улс оронд амьдархад эхэндээ хэл,соёлын бэрхшээл гардаг ч үүнд дасан зохицоход цаг хугацаа л харуулах хэдий ч энэ бол ‘хэцүү, хүнд’ зүйл огтоос биш.

Солонгос хэлийг хичээнгүйлэн сурах тусам хийж чадах ажлууд ар араасаа хѳвѳрсѳѳр. Жишээ нь ганцаараа зах явж юм авах, хүүхдүүддээ үлгэрийн ном уншиж ѳгѳх, сургууль цэцэрлэгт Монгол соёлыг таниулах үүднээс олон соёлт зааварлагч багш зэрэг ажлуудыг хийж үзлээ. Анх хичээл заахад сандарч байсан ч хичээл ороод эхлэхэд хүүхдүүд миний яриаг сайн ойлгож байгаад нь маш их баярлаж урам орж, ѳѳртѳѳ итгэл тѳрѳѳд зогсохгүй бүр илүү олон зүйл хийх тэмүүлэл, зориг тѳрѳх боллоо.

Ингээд 2008 онд солонгос хүнтэй суусан гадаад иргэдийн дунд зохиосон дууны тэмцээнд оролцож туслах байрын шагнал хүртэж мѳн тэр жилдээ жолооны бичгийн шалгалтаа ч амжилттай ѳгѳв. Тиймээс мѳрѳѳдѳл минь улам томорсоор.   Түүгээр ч зогсохгүй хуулийн газар болон гадаад иргэдийн тѳвд Монгол Солонгос хэлний орчуулагч хийхийг хүсдэг боллоо. Ѳѳртѳѳ тохирсон ажлаа олоод түүгээрээ дамжуулан олон хүмүүст тус хүргэхийг би хамгийн ихээр мѳрѳѳднѳ. Цагаач эмэгтэй болоод ч тэрүү хоёр хѳѳрхѳн хүүгийн эх болоод ч тэр үү, аз жаргалтай амьдралыг цогцлоохын тулд ѳѳрийн бүтээсэн замаараа толгой ѳѳдрѳг явахыг хамгаас илүү хүснэ.

Тэр үед интернет кафегаараа дамжуулж надтай адил цагаачлан амьдарч буй эмэгтэйчүүдэд мэдээ, мэдээлэлийг цагт нь хүргэх, түгээх хэрэгтэй гэсэн бодол толгойд орж ирэв. Ингээд 2011 оны 8 сарын 31нд “Олон соёлт эмэгтэйчүүдийн холбоо” г найзуудын хамтаар байгуулсан юм. (http://cafe.daum.net/mcwom)

Гэр бүлийг дэмжих тѳв болоод халамжийн тѳв зэргээс эхлээд байгууллагуудын нэгж харъяа ѳсѳн нэмэгдэж байгаа ѳнѳѳ үед мэдээ мэдээлэлийг цагт нь түгээж чадахын бол хүмүүсийн амьдралд тус нэмэртэй байх болов уу гэж бодсоны үндсэн дээр энэ ажилдаа ханцуй шамлан зүтгэсэн юм. Хотоос зайдуу хѳдѳѳ амьдардаг цагаач эмэгтэйчүүд гэр бүлийн нѳхцѳлѳѳс шалтгаалан компютер авч чадахгүй эсвэл компютер огт мэддэггүй байдлыг хараад ѳр ѳвдѳнѳ. Интернэтээр дамжуулан эх орон, ар гэрийнхэнтэйгээ харилцаж, тэндэхийн сонин хачинг дуулахаас гадна хоол хийх, хүүхдүүдээ зѳв ѳсгѳх боловсруулах зэрэг мэдээ мэдээллийг ч авах боломж тэдэнд хомс байлаа.

Ингээд хичээнгүй зүтгэсэн зүтгэлийг минь үнэлж Олон Улсын Олон Соёлт Гэр Бүлийг Ажлын Байраар Хангах Сүлжээний хуралаас Ерѳнхий сайдын нэрэмжит шагналаар шагнуулав. Цаашдаа илүү олон амжилт гарган түүгээрээ хүүхдүүддээ хүндлэлтэй, нѳхѳртѳѳ бахармаар сайхан ээж, эхнэр байхыг чин сэтгэлээсээ хүснэм. Солонгос хэл, соёлын ялгаанаас хамаараад солонгос ээжүүдээс ѳѳр юм шиг харагдавч үнэндээ бид чинь адилхан л хүмүүс гэдгийг нѳхѳр хүүхдүүддээ батлан харуулахыг би хичээнэ.

Солонгос хэлнээс хѳрвүүлсэн Emmy8251

 

Advertisements

2 thoughts on “МИНИЙ АМЬДРАЛ, МИНИЙ БАХАРХАЛ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s