Posted in Монгол

КОФЕ 2

Хаяадаа хоолоо сайн идээгүй гарсан үедээ замаараа кофе шоп орж ѳдѳрт заавал нэг аяга кофе ѳѳртѳѳ зориулдаг байлаа. Эхэндээ юу ч анзаарагдсангүй. Гэсэн хэсэг хугацааны дараа бие сульдаад байнга эвшээж, оройд нь толгой ѳвдѳж, нойлын ѳрѳѳрүү гүйх нь ихсэж, чѳлѳѳтэй амьсгалж чадахгүй дутуу амьсгалаад байхаар амьсгалын замын гажиг үүссэн юм болов уу гээд эмнэлэгт очиж шинжилгээ хүртэл ѳгч эцэст нь сэтгэлийн хямралд орсон гэсэн онштойгоор сэтгэцийн эмнэлэг орох талаар бодож байлаа. Тэгээд ѳдѳрт ѳѳрийнхѳѳ уусан идсэн зүйлсээ эргүүлж нэг хараад ажиглалт хийлээ, интернэт ухлаа.

Тэгсэн хариулт нь ердѳѳ КОФЕ найз.

Кофеноос татгалзах шалтгаан:

  • Солонгост кофе 1000- 5500 воны үнэтэй байдаг. Үнэтэй старбакс мэт нь хар кофе 4500-5500 (аяганы хэмжээнээс хамаарна). Ѳдѳрт нэгийг ажлын ѳдрѳѳр уулаа гэхэд 21*4500=94500 воныг хэмнэх боломж гарлаа.
  • Кафейн цусны даралтыг ихэсгэж зүрхэнд хэт ачаалал ѳгдѳг. Ингэснээрээ таны гар эсвэл бие бага зэрэг салганаж, биеийн хэмнэл алдагдана. Миний хувьд ч мѳн ялгаагүй зүрхэнд ачаалал ѳгч байгаа нь мэдэгдэж гар бага зэрэг салагнах шинж илэрлээ.
  • Орой кофе ууснаар хүний унтах цагийг 4-6 цагаар уртасгаж биологийн хэмнэл алдагдуулна. Тиймээс унтахаасаа ѳмнѳ аль болох кофеноос татгалзаарай.
  • Кофе нь таны зан байдлыг тогтворгүй болгож огцом ууртай болгоно. Заримдаа нѳхѳртѳѳ шалтгаангүй уурлах, бачимдах зүйл надад ч мѳн ажиглагдаж байлаа.
  • Кафейн нь толгойны ѳвчинг ихэсгэдэг тул кофе ууснаар таны толгой эргэх, эсвэл толгой дагз, нүдний ухархай хэсгээр ѳвдѳж ажилаа тогтвортой хийхэд саад болно.
  • Кофе нь гэдэсний гүрвэлзэх хѳдѳлгѳѳнийг ихэсгээд зогсохгүй биенд агуулагдах усыг хорогдуулан, гадагшлуулдаг тул байнга 00ын ѳрѳѳ явах шаардлага гарна. Ялангуяа хол замд явж байгаа хүмүүс кофеноос татгалзах нь дээр.
  • Чихэр агуулсан кофе нь шүдний хорхойтох шалтгаан болно. Кафейнийг чихэртэй хольвол шүдэнд хортой хүчиллэг бодис ялгаруулдаг байна.
  • Викторийн их сургуулиас гаргасан судалгаагаар Кафейнийг чихэртэй хольсон тохиолдолд энгийн чихэрлэг бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэд дахин илүү калорийг бидэнд “бэлэглэдэг”. Ингэснээр таргалалт ихэснэ.
  • Кофенд агуулагддаг Кафейн нь зүрхний булчингуудыг ѳдѳѳж зүрхэнд хэт ачаалал ѳгснѳѳр гар салганах, бие сулрах шинж тэмдэг илэрнэ. Ялангуяа зүрхний ѳвчтэй хүмүүс зайлсхийх хэрэгтэй.
  • Дээр ѳгүүлсэнчлэн кофе чихрийн шижин ѳвчнѳѳс урьдчилан сэргийлдэг гэсэн бол Кафейныг чихэртэй хольсон тохиолдолд эсэргээрээ чихрийн шижин тусах магадлал 26%иар нэмэгдэнэ хэмээнэ Харвардын их сургуулийн судалгаагаар баталжээ.

Ингээд бодохоор кофе нь хүний бие физилиогийн байдлаас шалтгаалан тохирох хүн тохирохгүй хүн гэж байдаг болохыг бид харлаа. Толгой эргэх, гар салганах, хэт их эвшээх эсвэл нойр хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл та даруй кофе уухаа зогсоох хэрэгтэй юм байна гэдгийг танд зѳвлѳж байна. Эдгээр тохиолдолд биен дэх шингэнээ алдаж байгаа тул УС-ыг аль болох хэвийн байдалд эргэн ортлоо уухыг танд зѳвлѳж байна. Ингээд миний хувьд дотно “найз” тайгаа салах ёс хийх цаг болжээ. “Баяртай КОФЕ”

coffee-cute-happy-wallpaper-Favim.com-2726857

Advertisements

Author:

life is the sum of our choice

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s