Posted in Гоо сайхан (Beauty)

ЧИЙГШҮҮЛЭГЧ СОНГОХ АРГА

waking_up_in_wonderland-wallpaper-1440x900Ойрд бүсгүй таны арьс нэг л гундуу өнгөө алдаад байна уу? Улирал солигдох бүрийд хүний арьс хуурайшиж эмзэг мэдрэмтгий болсноор үрчлээтэж өнгөө алддаг. Энэ үед арьсыг чийгшүүлж, арчилснаар арьсны өнгө сэргэнэ. Ингээд Монголчууд бидний дунд хамгийн түгээмэл байдаг хуурай арьсанд зориулсан чийгшүүлэгчийг хэрхэн сонгох тухай бяцхан зөвөлгөө орууллаа.

Арьсны бүтээгдэхүүнээс хамгийн чухал нь чийгшүүлэгч байдаг. Учир нь чийгшүүлэгч нь өнгөн арьсанд чийгшил өгснөөр арьсны гүнд байгаа чийгийг гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл арьсанд агаар нэвтрэх замыг нээж өгнө гэсэн үг юм. Чийгшүүлэгчийн хамгийн гол агууламжинд вазелин, нүүрс ус тос, ланолин, диметикон зэрэг бөгөөд глицерин, пропилен гликол, уураг, хүчил, витамин зэрэг нь өнгөн арьсанд чийгийг шингээхэд илүү нөлөөтэй. Хэрэв таны арьс хэт хуурай бол alpha hydroxy acid (AHA) \ алфа усны хүчил\ агуулсан бүтээгдэхүүн хэргэлэхийг арьсны мэргэжилтэнүүд зөвлөж байна. Энэ хүчил нь үхжсэн, өнгөө алдсан арьсыг гуужуулдаг үйлчилгээтэй.

Тохирсон чийгшүүлэгчээ сонгохдоо дараах зүйлсийг анхаарна уу:

  • Дээр дурдсан ерөнхий найрлага байгаа эсэхийг шалгаж аль болох олон хүмүүсийн мэддэг газраас чийгшүүлэгч авах нь илүү найдвартай байдаг гэж мэрэгжилтэнүүд дурдсан байна.
  • Чийгшүүлэгчээ түрхсэний дараа арьсаа нарнаас зайлшгүй хамгаалах шаардлагатай. Ингэхдээ SPF 30 аас дээш байх нь зүгээр.
  • Хэрвээ таны арьс эмзэг мэдрэмтгий бол чийгшүүлэгчээ нүүрнийхээ арьсан дээр заавал туршиж үзээрэй. Мөн найрлагандаа \non-comedogenic\ гэсэн байвал энэ нь таны арьсны нүхийг бүтээхгүй гэсэн үг юм.
  • Хэрвээ таны арьс тослог бол шингэн, тослоггүй чийгшүүлэгч хэрэглэх ба хуурай арьстай бол вазелин, нүүрс ус тос, ланолин, глицерин найрлагандаа агуулсан байвал үр дүн илүү харагдана.
  • Холимог арьстай хүмүүс хуурай хэсгээрээ тос их агуулсан чийгшүүлэгч, бусад хэсгээрээ арай тослоггүй чийгшүүлэгч түрхвэл илүү үр дүнтэй.
  • Унтахын өмнө чийгшүүлэгчээ түрхсний дараа А витамин агуулсан зовхины тос түрэхвэл таны арьсны эс хурдан хугацаанд төлжиж арьс эрүүл харагдана. Ховор тохиолдолд харшил өгч арьс улайж, загатнах шинж тэмдэг илэрч болох тул энэ үед шууд зогсоох нь дээр.

Тохирсон эсэхийг яаж мэдэх вэ?

Хэрвээ та сонгосон чийгшүүлэгчээ өдөр бүр хичээнгүй түрхвэл таны арьс хуурайшиж өнгөө алдахгүй бөгөөд нүүрний үрчлээ мөн илт багасна. Учир нь арьс коллагенээ алдсанаас болж үрчлээтдэг бөгөөд чийгшүүлэгч нь арьсны гүнд байгаа үрчлээ багассан мэт харагдана.

Чийгшүүлэгчээ түрхэхдээ чийгтэй арьсан дээр түрхвэл шингэц илүү сайн байна.

Sourced By Marie Suszynski

Advertisements

Author:

life is the sum of our choice

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s