Posted in Миний тухай

Гэр бүл…

Энэ бичвэрээ би хоёр охиноо төрүүлээд нэг жилийн ойд зориулан гаргаж байна. Охидоо төрүүлсэнээс хойш их мартамхай болсон бөгөөд зарим нэг зүйлээ санаж байгаа дээрээ мөн охид маань том болоод ээжийнхээ юу туулж ирсэнийг хэзээ нэгэн цагт мэдэх байх гэж бодоод бичлээ.

Ажилаасаа жирэмсний декритээ болон ээлжийн амралтаа нийлүүлээд авах үед охид маань 29 долоо хоногтой байсан. Бага эгч хүүгийнхээ хамтаар Монголоос ирээд удаагүй байсан тул амрангуутаа тэднийг дагуулаад “Эвэрланд” хүүхдийн тоглоомын парк явлаа. 8 сарын 16 тэр өдөр гэдэсээр бага зэрэг хатгаж өвдөх бас жаахан тонуус өгч байсан ч гүрийгээд яваад л байлаа нилээн удаан ч алхаад орой ядарч үхэх шахсан гурван амьтан ойрхон захиалсан буудалдаа орж сайхан амарч аваад өглөөний цайгаа тэндээ уугаад гэрлүүгээ явж билээ. Үнэндээ охидоо гаргахаас нь өмнө хийхийг хүсэж байсан зүйлсийн нэг байсан тул ийнхүү эрсдэл гарган явсан нь энэ.

Continue reading “Гэр бүл…”