Posted in Миний тухай

Хүүхэд насны минь дурдатгалаас

Одоо үүрийн 3 цаг 31 минут унтаж байгаад гэнэт сэрлээ. Яагаад ч юм хүүхэд насныхаа зүүдийг зүүдэлсэн бололтой. Тэгээд гэнэт сэрээд хүүхэд байхдаа хийдэг байсан ажилуудаа бодлоо.

Continue reading “Хүүхэд насны минь дурдатгалаас”
Posted in Миний тухай

Дараагийн паян

Харганатай паян гэснээс би ер нь их паянтай хүүхэн юм аа. Бас нэг хөгтэй явдал санаанд орж ирээд бас л бичиж сууна.

Continue reading “Дараагийн паян”
Posted in Миний тухай

Солонгос дахь цэцэрлэгийн асуудал

Солонгосд хүүхэд цөөн байгаад олон хүүхэдтэй болохыг дэмжиж байгаа талаар урьдны влог бичсэн билээ. Энэ удаа хүүхдийн ясли, цэцэрлэгийн бүтэц зохион байгуулалтын талаар оруулъя гэж бодлоо.

Continue reading “Солонгос дахь цэцэрлэгийн асуудал”
Posted in Миний тухай

Үр тогтолт2

За ёстой влогоо оруулж амжихгүй явсаар бас нэгэн жил тойрлоо доо. Хүүхэд гэдэг айл гэрийн аз жаргал болж ирдэг хойно цаг хугацаа ёстой харвасан сум шиг л байна. Хоёрыгоо эртхэн унтуулж л цаг гаргадаггүй юм бол өөр цаг бараг гарахгүй дээ.

Continue reading “Үр тогтолт2”
Posted in Миний тухай

2 нас

Цаг хугацаа гэж үнэхээр хурдан харавсан сум шиг л санагдаж байна. Саяхан л хоёр үрээ гар дээрээ өлгийдөж аваад харж сууж байсан бол одоо хоёр охиныхоо 2 насны баяр хийх гээд догдлоод явж байна.

Continue reading “2 нас”
Posted in Хэрэгтэй, мэдээлэл

Жирэмсэн болон шинэ төрсөн эхүүдийн улсаас авах тэтгэмжийн талаар

Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Нээрээ айл өрх гэлтгүй улс орнууд хүртэл хүнээ нэмэгдүүлэх олон арга хэмжээг шат дараалалтай бодлогын хүрээнд хэрэгжүүлээд явж байна.

Continue reading “Жирэмсэн болон шинэ төрсөн эхүүдийн улсаас авах тэтгэмжийн талаар”
Posted in Миний тухай, Хэрэгтэй, Education

Би охиддоо юу үлдээх вэ?

Хоёр сайхан эрдэнүүд маань ээжийнхээ хоёр талд хэвтээд ээжийгээ хайраар бялахуулдаг болсон.

by me

Охид маань одоохондоо жаахан энхрий үе дээрээ байгаа ч том болоод ямар хүн болж төлөвшиж ямар нийгэмд амьдрахыг та бид таашгүй. Тэгэхдээ аль ч нийгэмд хөлөө зөв олоод амьдрахад нь би яаж туслаж бас юуг өв болгож үлдээвэл зохих талаар эрэгцүүлэлээ та нартайгаа хуваалцъя гэж бодлоо.

Continue reading “Би охиддоо юу үлдээх вэ?”
Posted in Миний тухай

Шинэхэн ээж ба охид

Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юмаа. Яг л харавсан сум шиг. Саяхан л охидоо эмнэлэгээс гаргаж аваад яахаа мэдэхгүй байсан бол аль хэдийн нэг жил өнгөрч охид маань нэг насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Хүүхэд гараад ирэхээрээ хурдан гэдэг их үнэн юмаа. Өнгөрсөн нэг жил амаргүй байсан нь үнэн. Гэхдээ хамгийн аз жаргалтай үе минь байлаа. Дахиж хэзээ ч давтагдахгүй. Одоо бол охидын маань ажил нь барагдахгүй амжилт нь гэвэл юм түшэхгүйгээр явдаг болсон.

Continue reading “Шинэхэн ээж ба охид”
Posted in Миний тухай

Гэр бүл…

Энэ бичвэрээ би хоёр охиноо төрүүлээд нэг жилийн ойд зориулан гаргаж байна. Охидоо төрүүлсэнээс хойш их мартамхай болсон бөгөөд зарим нэг зүйлээ санаж байгаа дээрээ мөн охид маань том болоод ээжийнхээ юу туулж ирсэнийг хэзээ нэгэн цагт мэдэх байх гэж бодоод бичлээ.

Ажилаасаа жирэмсний декритээ болон ээлжийн амралтаа нийлүүлээд авах үед охид маань 29 долоо хоногтой байсан. Бага эгч хүүгийнхээ хамтаар Монголоос ирээд удаагүй байсан тул амрангуутаа тэднийг дагуулаад “Эвэрланд” хүүхдийн тоглоомын парк явлаа. 8 сарын 16 тэр өдөр гэдэсээр бага зэрэг хатгаж өвдөх бас жаахан тонуус өгч байсан ч гүрийгээд яваад л байлаа нилээн удаан ч алхаад орой ядарч үхэх шахсан гурван амьтан ойрхон захиалсан буудалдаа орж сайхан амарч аваад өглөөний цайгаа тэндээ уугаад гэрлүүгээ явж билээ. Үнэндээ охидоо гаргахаас нь өмнө хийхийг хүсэж байсан зүйлсийн нэг байсан тул ийнхүү эрсдэл гарган явсан нь энэ.

Continue reading “Гэр бүл…”